Category Archives: Дурсамж

Хамгийн дуртай дуунуудын минь нэг

Advertisements

Тэр нэгэн

Тэр хүн эхэндээ ерөнхийлөгч болно гэж ярьдаг байлаа. Их зүйл мэддэг,байнга юм боддог ярьж эхэлхээрээ их ч логиктой ярьдаг. Түүний ерөнхийлөгч болно гэдэгт нь яагаад ч юм эргэлздэггүй байж. Их итгэдэг байсны шинж байх л даа.
Тэвчээртэй маш их тэвчээртэй хүн. Хажууд нь бөмбөг тэсэрч байсан ч сандралгүй асуудлыг шийдхээр тийм л хүн.
Түүний дуулах дуртай дуу Аж Богдийн харуул. Хэхэ хоолой муутай мөртлөө дуулаад л байдаг. Үгийг нь санахгүй мөртлөө зохиогоод л байдаг.
Тэр хүний дуртай хоол гэвэл дуусашгүй их хоол тоологдох байх. Харин дургүй хоол нь гэвэл маш амархан. Будаатай л бол ямарч хоолонд дургүй.
Тэр бусад хүнд энгийн нэгэн байх л даа. Гэхдээ яагаад ч юм миний хувьд одоо ч гэсэн мундаг, гарамгай супер баатар шиг л нэгэн. Яагаад тэгэж их хүндэлдэгээ ч мэдэхгүй.

Тэр нэгэн охин

Хүмүүс үнэтэй зүйлсээ алдсаныхаа дараа л ойлгодог…
Тэр охин инээхээрээ хонхойдог хоёр хөөрхөн улаан хацартай охин байсан. Түүнийг инээхэд нүд нь гялалзаад нүднээс нь хайр бас аз жаргал гэрэлтдэг байждээ. Нэр нь ч энэ байдлыг нь улам тодотгох гэсэн мэт Жаргал гэдэг үгээр төгссөн сайхан нэр.
Үнсүүлэх гээд ирхээрээ заавал бүх нүүрээрээ дүүрэн үнсүүлдэг. Хацар, дух, нүд, эрүү бүр хамар гээд л нүүрнийхээ бүх хэсгийг нүүрэнд тултал авчирч байгаад эрхэлж үнсүүлдэг хэхэ жаахан бас эрх бас хайр хүрмээр.
Түүний сэтгэл бусдаас онцгой. Хүн хэзээ ч гомдооё гэж боддоггүй. Харин ч гомдоочихсон байх вий гэж эмээсэндээ дандаа л уучлал гуйна. Хэн хэнээс ч мундаг агуу сэтгэлтэй хүн.
Хэхэ тийм ч агуу сэтгэлтэй байсан болхоороо өөрийгөө том болоод багш болно гэж ярьдаг байсан байх.
Түүний урт үс, жижигхэн жартгар нүд, хөөрхөн хөмсөг, гоё гар, дулаахан инээмсэглэл, сайхан сэтгэл, ухаантай үгс гээд тэр олон бүх зүйлсийг өөртөө шингээж өөр бусад хүмүүст жаргал түгээж явдаг байсан тэр нэгэн охинийг ямар их санаж хайрладаг байснаа мартах шахсан байна шүү.

General

214153-command-conquer-generals-zero-hour-windows-screenshot-generic

Гэнэт энэ тоглоомыг их тоголдог байсан санаанд ороод. Гэрийнхээ залуустай нийлээд л цаг хэр өнгөрснийг мэдэхгүй тоглоно. Бас тэгээд нусгайгаа мэдэхгүй хожигдхоороо их шаралхдаг байждээ хэхэ

Гэртээ

Өнөөдөр гадаа дулаахан сайхан өдөр байна. Гэхдээ гэртээ хүссэнээ хийгээд амраад суух ч бас янзтай шүү

Ёстой том цонхтой сайхан байр байсандаа. Даанч цонхоо битүү хаагаад хааяаа үд болтол унтчихдаг байж билээ.

Ц

Хөөрхий энэ загас хамт нилээн удаан амьдарсандаа

Миний муу банхар тавчик

Гэрээсээ гадагшаа