Category Archives: Бодрол

Өгөх авахын тэнцвэр

Амьдрал хүнд өгөх үедээ харамгүй зүйлс хайрладагч, авах үедээ харахгүйгээр нүүр бууруулж бүгдийг хамж чаддаг дуртай нэгэн нь тоглоод хаячихаж болдоггүй, дургүй нэгэн нь хаяад гүйчихэж чаддаггүй хэцүү хялбар бүх даваануудтай тийм нэг том тэнцвэр. Амьдралд хүн хичээл зүтгэл гаргаж өгч чадхаараа бүх чадвараа зориулвал амьдрал эргээд яг тэр хэмжээгээр нь буцааж хариулдаг. Учир нь тэр бүх зүйлсийн тэнцвэрийг хадгалхыг хичээдэг.

Яг л хар өнгө байдаг болхоор бид нар цагаан өнгө гэж байдгийг мэддэг шиг…

Өөрөө өөртэйгээ ярив – talking to myself

ХЭсэг чимээгүй орчинд хэсэг өөрийнхөө дотоод хүнийг юу хэлэхийг сонслоо.
Өөрөө өөртөө хэлэх энэ оны уриагаа ч бэлдлээ.
Юунаас айлгүйгээр амьдар юуг ч хэнийг ч алдана гэж бодолгүйгээр хий. Сурхыг хүссэн бүх зүйлсээ сур. Зүгээр л айдасгүйгээр алдана гэх зовлонгүйгээр амьдар. Өөрийнхөө хийсэн бүх үйлдэлдээ харин эзэн нь бай. Өмнө нь яаж амьдарч байсан хамаагүй ээ. Одоо л бүхнийг хий одоо л бүгдийг босго. Эхлүүлмээр байгаа бүх зүйлсээ эхлүүл. Хэн ч одоо чамайг хорихгүй. Хэний ч өмнө буруугүй.

Өөрийгөө ингэж л зоригжуулж зорилго тэмүүллээ асааж үзлээ…

In a silence room, I was talking to myself for a little bid and listened what my soul says.  Then I created my slogan for this year. Live with no fear, do anything what I want without afraid of losing something or somebody.  Learn what I want. Be responsible on what I have done. I don’t care who I was before, just now I should do and build. Start whatever I want to start. No one can hold me. I am not guilty for anyone.

So told these slogans to myself and encouraged myself to begin…

Тэр нэгэн

Тэр хүн эхэндээ ерөнхийлөгч болно гэж ярьдаг байлаа. Их зүйл мэддэг,байнга юм боддог ярьж эхэлхээрээ их ч логиктой ярьдаг. Түүний ерөнхийлөгч болно гэдэгт нь яагаад ч юм эргэлздэггүй байж. Их итгэдэг байсны шинж байх л даа.
Тэвчээртэй маш их тэвчээртэй хүн. Хажууд нь бөмбөг тэсэрч байсан ч сандралгүй асуудлыг шийдхээр тийм л хүн.
Түүний дуулах дуртай дуу Аж Богдийн харуул. Хэхэ хоолой муутай мөртлөө дуулаад л байдаг. Үгийг нь санахгүй мөртлөө зохиогоод л байдаг.
Тэр хүний дуртай хоол гэвэл дуусашгүй их хоол тоологдох байх. Харин дургүй хоол нь гэвэл маш амархан. Будаатай л бол ямарч хоолонд дургүй.
Тэр бусад хүнд энгийн нэгэн байх л даа. Гэхдээ яагаад ч юм миний хувьд одоо ч гэсэн мундаг, гарамгай супер баатар шиг л нэгэн. Яагаад тэгэж их хүндэлдэгээ ч мэдэхгүй.

Тэр нэгэн охин

Хүмүүс үнэтэй зүйлсээ алдсаныхаа дараа л ойлгодог…
Тэр охин инээхээрээ хонхойдог хоёр хөөрхөн улаан хацартай охин байсан. Түүнийг инээхэд нүд нь гялалзаад нүднээс нь хайр бас аз жаргал гэрэлтдэг байждээ. Нэр нь ч энэ байдлыг нь улам тодотгох гэсэн мэт Жаргал гэдэг үгээр төгссөн сайхан нэр.
Үнсүүлэх гээд ирхээрээ заавал бүх нүүрээрээ дүүрэн үнсүүлдэг. Хацар, дух, нүд, эрүү бүр хамар гээд л нүүрнийхээ бүх хэсгийг нүүрэнд тултал авчирч байгаад эрхэлж үнсүүлдэг хэхэ жаахан бас эрх бас хайр хүрмээр.
Түүний сэтгэл бусдаас онцгой. Хүн хэзээ ч гомдооё гэж боддоггүй. Харин ч гомдоочихсон байх вий гэж эмээсэндээ дандаа л уучлал гуйна. Хэн хэнээс ч мундаг агуу сэтгэлтэй хүн.
Хэхэ тийм ч агуу сэтгэлтэй байсан болхоороо өөрийгөө том болоод багш болно гэж ярьдаг байсан байх.
Түүний урт үс, жижигхэн жартгар нүд, хөөрхөн хөмсөг, гоё гар, дулаахан инээмсэглэл, сайхан сэтгэл, ухаантай үгс гээд тэр олон бүх зүйлсийг өөртөө шингээж өөр бусад хүмүүст жаргал түгээж явдаг байсан тэр нэгэн охинийг ямар их санаж хайрладаг байснаа мартах шахсан байна шүү.