Тэр нэгэн охин

Хүмүүс үнэтэй зүйлсээ алдсаныхаа дараа л ойлгодог…
Тэр охин инээхээрээ хонхойдог хоёр хөөрхөн улаан хацартай охин байсан. Түүнийг инээхэд нүд нь гялалзаад нүднээс нь хайр бас аз жаргал гэрэлтдэг байждээ. Нэр нь ч энэ байдлыг нь улам тодотгох гэсэн мэт Жаргал гэдэг үгээр төгссөн сайхан нэр.
Үнсүүлэх гээд ирхээрээ заавал бүх нүүрээрээ дүүрэн үнсүүлдэг. Хацар, дух, нүд, эрүү бүр хамар гээд л нүүрнийхээ бүх хэсгийг нүүрэнд тултал авчирч байгаад эрхэлж үнсүүлдэг хэхэ жаахан бас эрх бас хайр хүрмээр.
Түүний сэтгэл бусдаас онцгой. Хүн хэзээ ч гомдооё гэж боддоггүй. Харин ч гомдоочихсон байх вий гэж эмээсэндээ дандаа л уучлал гуйна. Хэн хэнээс ч мундаг агуу сэтгэлтэй хүн.
Хэхэ тийм ч агуу сэтгэлтэй байсан болхоороо өөрийгөө том болоод багш болно гэж ярьдаг байсан байх.
Түүний урт үс, жижигхэн жартгар нүд, хөөрхөн хөмсөг, гоё гар, дулаахан инээмсэглэл, сайхан сэтгэл, ухаантай үгс гээд тэр олон бүх зүйлсийг өөртөө шингээж өөр бусад хүмүүст жаргал түгээж явдаг байсан тэр нэгэн охинийг ямар их санаж хайрладаг байснаа мартах шахсан байна шүү.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s